ЯПОН: 13 настай хүү рүү үл таних эмэгтэй хутгатай дайрч, хүзүүг нь зүсчээ

Долдугаар сарын 17-ны өдөр 13:00 цагийн үед Фүкүока мужийн томоохон худалдааны төвд гэр бүлийнхэнтэйгээ дэлгүүр хэсээд явж байсан 13 настай хүү рүү үл таних эмэгтэй хүн халджээ. Тодруулбал, 32 настай эмэгтэй хүүгийн хүзүү, гар хэсгийг нь хутгаар зүссэн байна.
Улмаар хүүгийн аав, тухайн эмэгтэйг дарж унаган саатуулснаар цагдаа нар ирж хүн амины хэрэг үйлдэхийг завдсан шалтгаанаар баривчилжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ: “Хүүхэд алвал цаазын ял авж магадгүй” хэмээсэн байна. Хүүгийн биеийн байдал хэвийн бөгөөд золоор хөнгөн бэртэл авсан аж.
Эх сурвалж:NHK

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments